НЭМГ болон “Өргөө” амаржих газарт хариуцлага тооцох хүсэлтийг Хотын даргад хүргүүлжээ

"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс өчигдөр PCR шинжилгээ авахад халдвар илэрсэнтэй  холбоотойгоор ХӨСҮТ рүү хүргэхээр авч явахдаа нимгэн халад, гэрийн шаахайтай эмнэлгээс гаргасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй.

Уг асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө. Тэрээр "Эрүүл мэндийн байгууллагууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэхэд дагаж мөрдөх Эрүүл мэндийн сайдын баталсан дүрэм, журам байдаг. Төрсөн эхийг тусгаарлах өрөөнд оруулаад,  дулаан хувцсыг нь өмсүүлээд  өөр эмнэлэг рүү шилжүүлэх зохицуулалтыг дүрэм, журмаар зохицуулсан байгаа.

Гэтэл “Өргөө” амаржих газар болон ХӨСҮТ  тухай эхийг шилжүүлж өгөхдөө, авахдаа бүх дүрэм, журмыг зөрчсөн. Халдвар гарсан үед өвчтөнийг тусгаарлах өрөө бүх эмнэлэгт  байгаа. Тусгаарлах өрөөнд тэр эхийг байлгаж байгаад дулаан хувцас өмсгөсний дараа шилжүүлэх арга хэмжээг авах ёстой байсан ч эмнэлгүүд хариуцлага алдсан байна.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар нийслэлийн харьяа байгууллага. Тиймээс НЭМГ болон “Өргөө” амаржих газарт хариуцлага тооцох асуудлыг Эрүүл мэндийн сайд  Хотын даргад хүргүүлсэн.  

Өчигдөр ХӨСҮТ рүү хүргэгдсэн эмэгтэй 14-ний өдөр “Өргөө” амаржих газар хэвтсэн. Гэр бүлийн хүнээс халдвар илэрлээ гэдэг мэдээлэл ХӨСҮТ-ээс өчигдөр  “Өргөө” амаржих газарт ирсний дагуу эхээс шинжилгээ авахад халдвар илэрсэн байна. Улмаар ХӨСҮТ рүү шилжүүлэх арга хэмжээ авахдаа эмнэлгүүд хариуцлага алдаж, сэтгэлгүй хандлаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Өөрийн ажил үүргийн хүрээн дэх харьяа эмнэлгүүдээ ийм байдалд ортол авч явж буй та өөртөө арга хэмжээ авч, зүгээр л огцорч өгөөд бидэнд утс болооч

    0 0 Хариу бичих
  2. ajil hiideggui namiin byaluu hurtdeg toriin nariin ded said geh met olon darga nariin hereg bhgui gedeg ni ih olon zuil deer haragdaj bn daa. darga naraa tsoolood ajilchidaa nemmeer yumaa ali ch salbart

    0 0 Хариу бичих
  3. төрийн нарийн бичиг та өөрөө хариуцах ёстой юуны хотын дарга бэ? ХСҮТ -ийн ажлаа дийлэхгүй байгаа ажилтнууд руу бүү нялзаа тэд үнэхээр завгүй олон сар ажиллаж байгаа хүмүүс шүү. Хамгийн их хөдөлмөрлөж тэмцэж буй хүмүүс шүү. Т

    0 0 Хариу бичих