Хандлага, харгислал
Хүйтэн жавар тачигнасан өвлийн шөнө дөнгөж амаржсан эхийг нярайнх нь хамт ХӨСҮТ-д туслгаарлахаар авч явна. Өөрсдөө битүү хувцас өмссөн эмнэлгийн ажилтнууд гэрийн шаахайтай, дотуур өмд, халааднаас өөр хувцасгүй шахуу нялх биетэй эхийг чирж, гулдчин чирсээр машинд суулгав. Гам алдах вий гэсэн эх амьхандаа салхи авахгүй гэхдээ дотуур өмднийхөө шуумгийг оймсондоо хийж, элгэндээ дэр тэвэрсэн харагдав. Салхи авчихна гэж гэртээ хүртэл толгойдоо алчуур зүүдэг байхад дөнгөж төрсөн эх хүний биеийн байдлыг хамгийн сайн гадарлах ёстой ХӨСҮТ-ийнхэн гэрээс нь хувцасыг нь авчруулдаггүй юмаа гэхэд үгүйдээ өөрсөд шигээ битүү хувцаслаад өгсөнгүй. Бидний эрүүл мэндийн манааны байгаа байдал энэ. Төлөө хүртэл гэртээ бөөцийлж, нэмнэн урин дулаан цагтай мэнд золгуулдаг монголчууд амаржсан эх, үр хоёрыг хараад элэг эмтрэв. Ямар муухай харгислал, хэтэрхий хүнлэг бус хандлага вэ?
22-ын товчоонд эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар амиа алдсан Монгол Улсын иргэн.. Эмчийн нэхсэн авлигыг өгч чадаагүйгээс хавдар нь хүнд шатандаа орж үхлээ хүлээн суугаа өвгөн, өөр хэн ч мэдээгүйгээс хохироод өнгөрсөн, өөрсдийнх нь ажлын хариуцлагагүйн золиос болж тусгаарлалтад байхдаа халдвар авсан залуу гээд УОК-ын хаацайлдаг бүхний төлөөс нь эрдэнэт хүний амь нас болон хувирлаа. Бид ойр дотны хэдэн хүний амиар энэ харгис салбарын хандлагыг өөрчлөх ёстой вэ?!
Хариуцлага тооцох цаг нь олдоно гэдэг Я.Содбаатар “Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлсэн. Тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо” гэж хөгийн байдлаа хаацайлаад “Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна” гээд өөртөө бус хэн нэгэнд хариуцлага тооцохоо мэдэгдэв. Тэдний хийсэн ажлын үр дүн нь өчигдрийн эх, хүү, хотоос 22 километрийн цаана өөд болсон талийгаач.
Иргэд хичээгээд л байна. Бид хамтдаа даван туулна гэсэн сэтгэлээр шүд зууж, бүсээ чангалж байна. Гэтэл... Гэтэл төр нь ийм хүнлэг бус байна гэдгийг яг юу гэж тайлбарлах ёстой вэ? Арчаагүй бидний хохь уу?
Төлөө хүртэл гэртээ бөөцийлж, нэмнэн урин дулаан цагтай мэнд золгуулдаг монголчууд амаржсан эх, үр хоёрыг хараад элэг эмтэрэв. Ямар муухай харгислал, хэтэрхий хүнлэг бус хандлага вэ?
Энэ удаад хариуцлага тооцох эзэн олдоно. Шадар сайд нь сайддаа, сайд нь газартаа, газарт нь хэлтэстээ, хэлтэс нь... гэж нохой сүүлээ болон явсаар эх, хүүхдийг авч явсан сувилагч нар ажилгүй болоод хоцорно. Дараа дахиад хэн нэгэн арчаагүй хандлагынх нь золиос болоход бас ийм байдал давтагдана. Эсвэл дараад өнгөрнө. Жирэмсэн, хүнд өвчтэй эмэгтэйчүүдийг уйлуулж байгаад тасалбарыг нь булаасан эрх мэдэлтнүүд зайдагнасаар л байх уу? Тэд хүн бид хэн юм бэ? Одоо олон олон золиосоос өмнө УОК хариуцлагаа хүлээж хандлагаа өөрчил. Монголчууд ганц л зүйл хүсч байна. Бидэнд албан тушаал хэрэггүй. Халамж ч хүсээгүй. Ганцхан хариуцлагыг л хүсэж байна. Хүнлэг бус, ялзарсан хандлагын золиос нь эхчүүд, эмэгтэйчүүд, бяцхан үрсийн амь нас болж дууслаа. Өмнөх сайд өөрийгөө бурхан мэтээр тахиулаад бэлдээд л байна гэсэн. Гэтэл бэлдсэн төрөх эмнэлэг чинь энэ үү. Бэлэн байдал чинь тэр үү? Та нарын суудал хэдэн хүний амины үнэтэй юм бэ?
pro 1 сарын өмнө
ingej bas taardag n ch yuv dee dotoroos medeelel aldaad eagle ochson bahaa
0 0 Хариу бичихЭрүүл иргэн 1 сарын өмнө
Хөөе та нар хэнтэй юуны төлөө хүчээ нэгтгэсэн юм бэ аан
0 0 Хариу бичихЗОЧИН 1 сарын өмнө
СОДБААТАР, МӨНХСАЙХАН 2 ХАЛАГДАХ ЯАХАВ. ХҮН ЗАГНАХ ДУРТАЙ, ШОУЧИН ХҮРЭЛСҮХ ЯАХ ГЭЖ БАЙНА? ХАЛАГДСАН 2 САЙДЫГ ХҮРЭЛСҮХ АНХ ТОМИЛСОН БИЗ ДЭЭ. УОК-Д Л ХАРИУЦЛАГА ТООЦ ГЭХ ЮМ. ЦААНА НЬ ЗАСГИЙН ГАЗАР БАЙГАА ШДЭЭ. ХҮРЭЛСҮХ ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛЫГ ӨӨРТ АШИГТАЙГААР ЭРГҮҮЛНЭ ДЭЭ
0 0 Хариу бичихzochin 1 сарын өмнө
бүтэн жилжин хандив тусламж авч магтуулаад байсан авгай бас хариуцлагаа хүлээх ёстой
0 0 Хариу бичихЭнхээ 1 сарын өмнө
Журамаа мэддэггуй юмаа гэхэд хуний ес гэж юм байдаг юм. Бугд монгоны толов, естой аратнаас дор болцгоожээ
0 0 Хариу бичихZochin 1 сарын өмнө
Xelee dyu gexuu estoi muuxai, torchood orood irxed kashlokond bsn yumnuud laga bolson baisan daa
0 0 Хариу бичихЗочин 1 сарын өмнө
Арай дэндүү юмаа жирийн иргэдээ өт хорхойноос дорд үзэж байгаа Төрийн өндөр албан тушаалтнуудад мөнгө, албан тушаал, шагналаас өөр бодох юм алгаа. Тэд СОВИДООС өмнө мөнгө чухал. 12 ТЭРБУМ шашны нөхөн олговор/ вакцины мөнгөө төсөвтөө суулгая гэж нэг ч гишүүн төсөл боловсруулаагүй мөртлөө, УИХ-д орж ирээд л анхны төсөл/ Ерөнхийлөгчийн сонгууль тэгээд зөндөө................... Яанаа үнэхээр эх оронч хүн алгаа. цөвүүн цаг юмдаа.....
1 0 Хариу бичихЗочин 1 сарын өмнө
Аль ч төрөх эмнэлэгийн ажилчид эхчүүдэд бүх талаараа харгис ханддаг. Би нэгдүгээр төрөх, хоёрдугаар төрөхөд төрж байсан. Охин маань нэгдүгээр төрөхөд хоёр удаа төрлөө. Аль ч үед эмнэлэгт хоёр яс л мэнд салж байвал гээд хэн ч үг хэлдэггүй.Төрөхөөс өмнө ор байхгүй гээд коридорт хэвтүүлчихдэг.Тэр нь аймаар хүйтэн. Өвдөхийн хажуугаар даарсанаас болоод гар хөлийн шөрмөс татна. Юм алга болох нтр бол наад захын. Төрсөний дараа хөдөлж ч бараг чадахгүй байхад хүүхэддээ вакцин хийлгэ, энийг нь үзүүл тэрийг нь тэг гээд эмнэлэгийн нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл хүүхдийг нь тэврүүлээд гүйлгэчихдэг. Тэр хооронд толгой эргэнэ, амьсгаадна, гар хөл суларна. Хурдлаач гэж хялалзсан асрагч сувилагчийн харцан доор шүдээ зуугаад л хүүхдээ унагаачихгүй юмсан л гэж бодоод шат алгасаад дээшээ доошоо явна. Тийм яаралтай үзэх ёстой байдаг юм бол тэр үздэг өрөөнүүдийг нь ойрхон байлгачихад ч яадаг юм, уг нь арай өөр гаргалгаа байж болмоор доо.Шөнөжин хүүхдээ тойлж тойлж яг л нүдээ амраах гэнгүүт босцгоо гээл муухай орилоод ороод ирнэ. Ээлж солигдоход бүгд ороо хурааж цэв цэвэрхэн орон дээрээ сууж байх ёстой. хэн ч унтах ёсгүй, гэх мэт Тэгээд тэр асрагч сувилагч нарын харьцаа бол шоронгийн хянагчаас долоон дор. Хаа очиж эмч нар нь сайхан ааштай, мөнгө авдаг болохоороо арай дээр байдаг юм байлгүй
1 0 Хариу бичих