Улаанбаатар хотын тоосонцорын хэмжээ 15-19 хувиар буурсан гэж дүгнэжээ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 оны анхны хурлаа цахимаар хийr өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцжээ. 2020 онд түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохоос эхлээд агаар, хөрсний бохирдол болон хог хаягдлыг бууруулах чиглэлд хийсэн ажлын үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцор 19, PM25 тоосонцор 15 хувиар буурсан гэж дүгнэжээ.

Мөн “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар зохион байгуулж, 18 мянган өрх айлд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогын эрсдлээс сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч 12 мянган айлын яндан, зуухыг хөөлсөн байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагад ирдэг угаарын хийн хордлогын дуудлага 85 хувиар буурчээ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнөөдөр УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороонд ажлаа танилцуулан, хэлэлцүүлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)