Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээнээс хойш Улаанбаатар хотод коронавирусийн халдварын хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрнаас 13 тохиолдол илэрчээ. Тиймээс халдвар илэрсэн иргэдийг ХӨСҮТ рүү, ойрын хавьтлуудыг тусгаарлах байр руу зөөвөрлөх ажил хийсэн байна.
Мөн үдээс хойш Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Тус төрөхөд өчигдөр амаржсан эх халдварын батлагдсан тохиолдлын хавьтал байжээ. Тэрээр тав хоногийн өмнө Өргөө амаржих газарт ирж хэвтсэн юм байна.