Халдвар авсан алба хаагчдад мөнгөн тэтгэмж олгох төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Коронавируст цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэлэлцүүлгийг хойшлуулав. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ хуулийн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ш.Адьшаа улсын төсөвт  орлого, зарлага гаргах асуудал төдийлөн үүсэхгүй, халдвар авсан албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байв.

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, зарим аймгуудын нэгдсэн эмнэлэг зэрэг 23 эрүүл мэндийн байгууллагын 531 эмч ажилтанд 2.1 тэрбум төгрөгийн тэтгэлэг өгсөн тухай мэдээлсэн. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Логикийн хувьд алдаатай шийдвэр. Эдгэдэг өвчин болохоор бүгдийг гуйвуулаад сурсан хаа газар бдг хүнд гарууд нь албаар өвдөөд тарааж явах ч юм билүү. Өвдсөнд нь биш өвдөөгүйд нь өгөх нь зөв.

    0 0 Хариу бичих
  2. Халдвар авсан эмч ажилчдад баахан мөнгө өгч байгаа шд,эмч нар чинь мөнгөний сургаар бүгд өвдвөл хэн ковидыг эмчлэх вэ,эсвэл ковид худлаа гэдэг нь үнэн гэсэн үг үү?Бизнэс болчжээ харамсалтай нь

    1 0 Хариу бичих
    • Өвчин дууссаны дараа өгөх нь шударга шдээ манайхан үнэндээ тэнэг шийдвэр гаргаж бна дууссаны дараа тэмдэг цаасаа тарааж мөнгө өгчибно шдээ эхэндээ мөнгө тараана гэвэл бүгд ковид авна

      0 0