Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгээр коронавируст халдварын сэжигтэй тохиолдол үйлчлүүлсэн тул төвийн хэмжээнд хязгаарлалт тогтоожээ.

Хязгаарлалтыг 15:30 цагаас эхлүүлсэн бөгөөд, шаардлагатай хариу арга хэмжээг авч байгаа аж. Хязгаарлалтын хүрээнд эргэлт оруулахыг хориглоод буй аж.