10 000 гаруй нэр төрлийн бараанд 5-100 хувийн хөнгөлөлт эдэлнэ

Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд гадаадын зургаан улс руу экспорт хийхэд 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ.

Монгол Улс Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээр (АНДХХ)-ийн 7 дахь албан ёсны гишүүн улс болж, 2021 оны эхний өдрөөс энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн билээ. Манай улс уг хэлэлцээрт нэгдсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд 2.9 тэрбум гаруй хэрэглэгч бүхий АНДХХ-ийн гишүүн улс руу экспорт хийхэд нийт 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж ийнхүү нээгдэж байна.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас БНХАУ руу эскпорт хийх хамгийн эхний гарал үүслийн гэрчилгээг “Сүмбэр коммодит” компанид МҮХАҮТ-аас олголоо. Анх Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор энэхүү хэлэлцээрийг байгуулсан бол БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн оржээ. Дээрх хэлэлцээрийн хүрээнд дэлхийн болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох, хөрөнгө оруулалт татахад илүү таатай нөхцөл бүрдэх аж. Тухайлбал, БНХАУ, БНЭУ гэсэн хоёр аварга зах зээлд нийт 5,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 10-100 хүртэл хувийн татварын хөнгөлөлттэй нийлүүлэх боломжтой боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)