Хууль тогтоомжийг боловсронгуй болгох төслийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсөлд 2024 он хүртэл нийт 149 хуулийн төсөл, УИХ-ын 12 тогтоолын төслийг боловсронгуй болгохоор тусгажээ.

Харин анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд тусгаснаар тогтоолын төслийн 1 заалтад өөрчлөлт орсон байна. Мөн хавсралтаас 14 хууль тогтоомж хасагдаж, 18 хууль тогтоомж нэмэгдэн, хоёр хууль тогтоомжийн нэр болон зохицуулах харилцааны агуулга, 30 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацаанд өөрчлөлт оруулжээ. Улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)