Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсноо Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 17 нэр бүхий халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг өнөөдрөөс ийнхүү нээж байгаа аж.
Мөн мэргэжлийн байгууллагын шаардлага, эрүүл ахуйн дэглэмийг сахисан газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж ажиллуулна гэдгээ тус аймгийн удирдлагууд мэдэгджээ.