Холимог тулааны хагас хүнд жингийн дэлхийн аварга Жон Жонс хүнд жинд анхны тулаанаа хийхээр бэлтгэж байна.

Тэрээр өчигдөр Твиттер хуудастаа “Хүнд жингийнхэн өгзгөө өшиглуулахдаа бэлтгэж бай” хэмээн бичжээ. UFC холбоо хавар хүнд жингийн аварга Стипе Миочичийг Фрэнсис Нганнутай тулалдуулж, хожсоныг нь Жон Жонстой тулалдуулах гэж байгаа юм. Жон Жонс өдгөө бэлтгэл хийхийн хажуугаар жингээ нэмж байна. Ж.Жонес саяхан instagram-д “Хослолуудын маань зарим нь багтахаа больсон ч хөдөлгөөн сайтай байгаа шүү” хэмээн жин нэмсэн ч бэлтгэл сайтай байгаагаа илэрхийлж байсан юм.

View this post on Instagram                       A post shared by BONY (@jonnybones)