Хөлбөмбөгийн түүх, статистикийн олон улсын холбоо (IFFHS)-ноос сүүлийн 10 жилийн шигшээ багийн шилдэг дасгалжуулагчдыг нэрлэлээ. Жагсаалтыг Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв тэргүүлж, Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам удаалжээ. Гуравдугаар байрт Бразилийн шигшээ багийг удирдаж асан Тите орсон байна. Шилдэг довтлогч байсан Андрей Шевченко мөн жагсаалтын 17 дугаарт оржээ.
ХТСОУХ-ны тодруулсан сүүлийн 10 жилийн хамгийн амжилттай шигшээ багийн дасгалжуулагчдыг танилцуулъя.
1. Йоахим Лев (Германы шигшээ)
2. Дидье Дешам (Франц)
3. Тите (Бразил)
4. Оскар Табарес (Уругвай)
5. Фернанду Сантуш (Португал)
6. Висенте дель Боске (Испани)
7. Роберто Мартинес (Бельги)
8. Хосе Пекерман (Аргентин)
9. Марк Вильмотс (Бельги)
10. Гарет Саутгейт (Англи)