Ж.Эрдэнэбатыг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх хуралдаан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд  16 цагийн орчимд эхэлсэн. Шүүх хуралдааныг zoom апп ашиглан цахимаар хийж бөгөөд яг одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасах шийтгэл оногдуулсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)