Ханх суманд үүрээр дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр үүрээр буюу 04:26 цагт 4.5 магнитудын газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

2021 оны нэгдүгээр сарын 12–ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ын зайд магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт  болсон. 2021 оны нэгдүгээр сарын 15–ны 12 цагийн байдлаар тус бүс нутагт 2170 газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 4.0 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 40 удаа болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)