АНУ-ын Ардчилсан нам Ерөнхийлөгч Доналд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг гаргаж тавиад байгаа билээ. Төлөөлөгчдийн танхим дахь БНН-ын бүлгийн дарга нь Доналд Трампыг “Капитолийн ордонд болсон үймээнд буруутайгаа өөрөө хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн” хэмээн мэдэгдсэн нь хариуцлага тооцохыг хүлээн зөвшөөрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байсан. Тэгвэл Д.Трампыг эсэргүүцэх хөдөлгөөн Бүгд найрамдах нам дотор эхэлжээ.
БНН дотроо гуравдугаарт эрэмбэтэй ахмад гишүүн Лиз Чейни Д.Трампыг огцруулах эсэх санал асуулга болбол дэмжинэ гэж мэдэгдсэн нь анхаарал татаад байна. Өөрөөр хэлбэл Д.Трамп нам дотроо хүчгүйдэж эхэлсэн байна. Түүнийг хугацанаас нь өмнө огцруулах эсэх асуудлыг Төлөөлөгчдийн танхим өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн. Төлөвлөсөн ёсоороо хэлэлцвэл Д.Трамп нэгдсэн улсын түүхэнд хоёр удаа хугацаанаас нь өмнө огцруулах эсэх асуудал /импичмент/ хэлэлцүүлсэн анхны Ерөнхийлөгч болох юм.