Александр Большунов / Фото: © Federico Modica / NordicFocus / Contributor / Getty Images Sport / Gettyimages.ru
Нэгдүгээр сарын 1-10 хүртэл «Тур де Ски» гэх олон өдрийн цанын тэмцээн Италид болж өнгөрсөн юм. Уг тэмцээний шагналын сан нь 621 мянган евро байлаа гэж Ilta-Sanomat хэвлэл мэдээлэв. Эрэгтэйчүүдийн уралдаанд ялагч Александр Большунов 92 400 евроны мөнгөн шагнал авчээ. Эмэгтэйчүүдийн дундаас түрүүлсэн америкийн цаначин Жессика Диггинс 81 300 евро авчээ.
Сануулахад, Большунов «Тур де Ски» тэмцээнд хоёр жил дараалан түрүүлэв. Тэрбээр ойрын өрсөлдөгчөөсөө хамгийн урт хугацаатай түрүүлсэн дээд амжилт тогтоожээ.