Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаас боловсролын асуудлаар зарим шийдвэр гаргажээ.

Тодруулбал оюутны сургалтын төлбөрийн зээлд төрийн бус өмчийн /хувийн/ их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулахаар болжээ. Оюутанд тавигдах шаардлага нь голч дүн 2.8-аас дээш байх аж.

Энэ талаар БШУ-ны сайд Я.Цэдэвсүрэн 11:40 цагт олон нийтэд мэдээлэл өгөх аж.