АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хоёр горилла мичнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар тус муж улсын захирагч Гэвин Ньюсом даваа гарагт мэдэгджээ.
“Одоогоор гурван амьтнаас халдварын шинж тэмдэг илэрч байна. Тэдгээрийг халдварын шинж тэмдэггүй ажилтнаас халдвар авсан гэж таамаглаж байна” гэж амьтны хүрээлэнгээс мэдээлсэн байна. Эрдэмтдийн судалгаагаар хүнтэй төстэй амьтад вируст өртөмтгий болохыг тогтоогоод байсан хэдий ч аварга мич коронавирусээр халдварласныг илрүүлсэн анхны тохиолдол энэ буй юм. Халдвар илэрсэн хоёр горилла өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас ханиаж эхэлсэн байна.