С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажлыг хийж байна гэв

Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхаарал тавин ажилласан гэдгийг мэдэгдсэн юм. Хяналт тавин ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өссөн байна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, түүнийг хураасан үйл ажиллагааг танилцуулах үеэр шүүхээр шийдүүлсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Үүнд Ерөнхий сайд асан С.Баяраас 3сая 567 мянган ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хураах, түүнтэй хамтран хэрэг үйлдсэн Т.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас хөрөнгө татах үйл ажиллагаа олон улсын гэрээ, конвенцийн дагуу татан авах ажил хийж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ed nar chin huurhii manai noyon iz gaas yaduu garuud bn shde

    0 0 Хариу бичих
  2. Яаая яг баяжих байсан байна Бурхан минь

    0 0 Хариу бичих