Америкийн Айдахо мужийн интернет-провайдер Your T1 WIFI сүлжээ Ерөнхийлөгч Д.Трампын хаягийг хаасных нь төлөө Facebook болон Twitter-ин хандалтыг хаажээ. Энэ тухай орон нутгийн Krem телевиз мэдээлэв.
Компанийн удирдлага олон нийтийн сүлжээ болон цахим хуудсууд хэрэглэгчдийнхээ эрхэнд халдах ёсгүй гэж үзсэн байна.
“Twitter болон Facebook манай хэрэглэгчдийн мэдээлэл авах эрхэнд хяналт тавихаар оролдож буйг бид анхааруулсан ... Бид энэ хоёр сайтыг хаахаар шийдлээ” гэж провайдерын мэдэгдэлд дурджээ.
Twitter компани Д.Трампыг нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдийг хүчирхийлэлд турхирч болзошгүй гэж үзэн хаягийг нь бүрмөсөн хаасан бол Facebook түдгэлзүүлээд байгаа юм.