Энэтхэгт (SII) Covishield гэх коронавирусийн эсрэг вакцины эхний хэсгийг орон нутагт түгээж эхэлсэн тухай PTI агентлаг мягмар гарагт мэдээлжээ. SII нь Oxford-AstraZeneca вакцины хамтрагч түнш юм. Вакцины эхний хэсгийг Пунаас тусгай нислэгээр Шинэ Делид авчирчээ. Нийслэлд тус бүр нь 32 кг-ын жинтэй 478 хайрцаг вакцин ирлээ.
Мөн энэ өдөр Ахмедабад, Ченнаи, Калькутта, Бангалор, Карнал, Хайдарабад, Вижаявада, Гувахати, Лакхнау, Чандигарх, Бхубанешвар хотуудад вакцин хүргэсэн байна. Мумбайд машинаар вакциныг хүргүүлжээ.
Энэтхэгт бүх нийтийн вакцинжуулалтыг нэгдүгээр сарын 16-нд эхэлнэ. Covishield вакцин хэрэглэхийг Энэтхэгийн эмийн хяналт нэгдүгээр сарын 1-нд бүртгэн зөвшөөрсөн юм. Мөн Энэтхэгийн Bharat компанийн Covaxin вакциныг ашиглахаар хэлэлцэж байна.