Үндэсний шигшээ багийн тамирчид олимпын бэлтгэлдээ гарлаа

Жүдо, бокс, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн нийт 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Олон улсын "Найрамдал" төвд олимпын бэлтгэл сургуулилтаа базаахаар өчигдөр гарлаа.

Үндэсний шигшээ багийн тамирчид нь халдвараас урьдчилан сэргийлэх журмыг чанд баримтлан, хатуу сахилга бат, зохион байгуулалттайгаар бэлтгэлдээ хамрагдана гэж МҮОХ-оос мэдэгдлээ.

Баг тамирчдыг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар үдэж өгсөн байна.

"Токио-2020" олимпын наадам эхлэхэд 192 хоног үлдээд буй ба олимпын эрх авах тэмцээнүүд дуусаагүй байна. Монголын жүдо бөхийн шигшээ баг яг энэ мөчид олимпын эрхийн төлөө "Доха Мастерс" тэмцээнд зодоглож байгаа бөгөөд тамирчид тэмцээнээ дуусгаад олимпын бэлтгэлдээ гарах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)