Ерөнхийлөгчийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Энхболд ажиллах бол гишүүдэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нар ажиллах юм. Ажлын хэсэгт хуулийн төслийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны тогтоолоор даалгав.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Зочин 7 өдрийн өмнө
Энэ ажлын хэсгийн 5 хүнээс ганц Ц.Мөнх-Оргил байна бусад 4 нь тунчиг сулхан таарсан нөхөд байна доо ккк
1 1 Хариу бичих