Монгол улсын хэмжээнд нэгдүгээр сарын 11-ний байдлаар 1 сая 138 мянга 139 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Үүнээс дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 284.987, бензин хөдөлгүүртэй нь 732.790, хийн хөдөлгүүртэй 24.229, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 370 байгаа юм. Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл 577.123, зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл 437.437 бий.
Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалжээ. Үзлэгийн үнэ суудлын машин 22.000, ачаа, автобус, механизм 33.000, мотоцикл, чиргүүл 11.000 төгрөг аж.