УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал ирэх баасан гаригт буюу энэ сарын 15-нд болно. Албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хассан шийдвэрийг анхан шатны шүүхээс өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд гаргасан юм. Энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх мөн оны есдүгээр сарын 15-нд хэлэлцээд хэвээр үлдээсэн. Хяналтын шатны буюу эцсийн шатны шүүх хурал нэгдүгээр сарын 8-нд болсон ч шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.
ОУПХ-ны Парламентын гишүүдийн хүний эрхийн хорооны 162 дахь удаагийн хуралдаанаа 2020 оны аравдугаар сарын 31-ний өдөр хийж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон нь нэгд, мөрдөх ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, хоёрт, шүүх хурал шударга бус явагдсан, гуравт, парламентын гишүүний халдашгүй эрхийг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргаснаа мэдэгдээд байгаа юм.