Монгол Улсын хэмжээнд “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах тухай хуулийг хэрэгжүүлж байгаа. Хуулийн 10.4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ” гэж заасан.
Тиймээс тус хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх үүднээс Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг Монголбанкнаас анхааруулжээ.