Загварын Vogue сэтгүүл АНУ-ын шинэ дэд Ерөнхийлөгч Камала Харрисийн зургийг нийтлэхдээ арьсны өнгийг цагааруулан засварласан гэх шүүмжлэлд өртөөд байна.
Сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарын нүүр хавтсыг удахгүй тангараг өргөх дэд ерөнхийлөгч Камала Харрис чимжээ. Гэхдээ зургийг хараад Харрис өөрөө ч гайхсан гэнэ. Зураг дээр хатагтай дэд ерөнхийлөгч гэрэл муутай орчинд загварлаг бус харагдсан хэмээн олон нийтийн сүлжээнд шүүмжлэгчид олон байна. New York Times сонины сэтгүүлч Важахат Али "Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур өнгөт арьстай найз нөхөдтэй болох дургүй бололтой" хэмээн жиргэжээ.
Vogue улстөрчтэй хавтасны зургаа нэгдүгээр сарын 10-нд нийтэлсэн юм.