Матар үлэг гүрвэлийн үеэс бараг өөрчлөгдөөгүй

Британийн Бристолийн их сургуулийн эрдэмтэд, үлэг гүрвэлийн үеэс хойш матар хувьслын явцад үл ялиг өөрчлөгдсөн болохыг тогтоожээ. Судалгааг Nature Communications Biology сэтгүүлд нийтэлжээ.

Шинэ технологи ашиглан эрт үеийн чулуужсан ясыг судалж 200 сая жилийн өмнөх цэрдийн галавын үеийн матрын төрхийг гаргаж чадсан байна. Гэтэл энэ амьтан эрт галавын үеэс хойш бараг өөрчлөгдөөгүй хүчирхэг сүүлтэй, урт хоншоортой хэвээр байгааг тодрууллаа. 

Шинэ судалгаанд матар хувьслын явцаа “завсарлагатай тэнцвэр” гэсэн  хөгжлийн схемээр туулсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл энэ амьтан үлэг гүрвэлийн үеэс өөрийн бие, амьдралын тохирох нөхцөлөө олсон учраас цаашид онцын өөрчлөлт ороогүй гэсэн үг юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Динозавр матарыг няц гишгэчихвэл яанаа. Хувьсал гэж байхгүй.

    0 0 Хариу бичих