Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 0151 дүгээр цэргийн ангийн хойд замд 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 01:00 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин Hino Ranger маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас Toyota prius маркийн автомашины жолооч, зорчигч хоёрын амь нас хохирсон байна.

Тиймээс Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөн, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.