Нэгдүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан долоон хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Сэлэнгэ аймагт одоо халдвартай хүн байхгүй. Тус аймагт өдөр бүр 100-150 хүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд халдвар илрээгүй. Сэлэнгэ аймгийн голомт үндсэндээ хяналтад орлоо хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Сэлэнгэ аймагт халдвар авсан 217 иргэн эдгэж, сувилалын болон гэрийн хяналтанд бүрэн гараад байна. Эдгэрсэн иргэддээ болон аймгийн хэмжээнд хяналт, тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Сэлэнгэ аймаг "Ногоон бүс" болох ойрхон байгаа хэдий ч энэ цаг үед ард иргэд анхаарал, сэрэмжээ алдалгүй халдвар, хамгааллын дэглэмээ сахиахыг анхаарууллаа.
Монгол Улсын хэмжээнд 1456 хүн халдвар авснаас 909 хүн эдгэрч, нийт 62.4 хувь нь эдгэрсэн. Өнөөдөр улсын хэмжээнд 43 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад шилжлээ.