Хорхе Масвидаль Д.Трампыг дэмжиж твиттер хаягаа хаав

Холимог тулааны хагас дунд жингийн шилдэг тулаанч Хорхе Масвидаль Капитолийн ордонд болсон үймээн самуунтай холбоотойгоор твиттер хаягаа хаалгасан ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр цаашид твиттерийн сүлжээг ашиглахаа больж байж ч магадгүй бололтой. Тэрээр “Намайг хөөгөөгүй газар тийм ч олон үлдсэнгүй. Бүх дажгүй залуус нь явчихсан болохоор би явж байна. Удирдагчийг дагацгаа” хэмээн жиргэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)