Мобайл тоглоомын томоохон төлөөлөл болох PUBG MOBILE ын анхны дэлхийн аварга болох PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP Season 0 тэмцээн энэ сарын 21-24 хооронд Дубай хотын Coca Cola Arena-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд бүс бүсийн аварга болсон 24 багаас сарын хугацаанд хасагдах шатанд өрсөлдсөнөөр Монголын баг анх удаа дэлхий аваргад оролцсоны сацуу аваргын финал тэмцээнд орох эрхийг авч чадсан билээ. Дэлхийн 16 орны 75 тоглогч оролцож буй тэмцээнд Монгол Улсаас ABELY - IGL (Dulaanjargal), ICY - FRAGGER , SCOUT(Tengis) ZYOL - FRAGGER (Zolboot), GODLESS - ATTACKER(Bilguun), ZELME - MANAGER , CONTENT MAKER гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд өчигдөр Дубай хотод очжээ. Тэд өөрсдийн албан ёсны цахим хуудастаа Дубай хотод саадгүй хүрэлцэн очсон гэдгээ бичжээ.