Т.Диллашаугийн торгуулийн хугацаа дуусч, тулалдах эрх нь сэргэлээ

Холимог тулааны UFC холбооны аварга асан Ти Жей Диллашаугийн торгуулийн хугацаа өчигдөр дуусч, тулалдах эрх нь сэргэжээ. Тэрээр допинг хэрэглэсэн нь тогтоогдож тулалдах эрхээ хоёр жилээр хасуулсан байсан юм. Одоо тэрээр октагондоо эргэн ирж байгаа бөгөөд гол зорилго нь Петр Янаас аваргын бүсийг нь булуух явдал гэнэ. Түүнийг эзгүй хойгуур ОХУ-ын тулаанч Петр Ян аваргын бүсийг эзэмших болсон юм. Гэхдээ Ти Жей Диллашау шууд аваргын бүсийн төлөө тулдах найдвар бий. Петр Яныг бүс хамгаалах анхны тулаанаа Альжамейн Стерлингтэй хийх хуваарийг холбооноос батлаад байгаа. Тэдний хэн ялсан нь Ти Жей Диллашаутай тулалдах магадлал өндөр байна.   

Ти Жей Диллашау хамгийн хөнгөн 57 кг-ийн жинд тулалдаж болох байсан ч одоо бол 61 кг-д тулалдахаас өөр ямар ч аргагүй болжээ. Хасах гэж нэг үзээд анемид (анемия-цусан дахь гемоглюбиний хэмжээ багасах эмгэг) орж үхэх дөхсөн гэнэ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)