Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа “Sky Sports”-д өгсөн ярилцлагадаа ирээдүйн төлөвөлөгөөгөө хуваалцжээ. “Би төлөвлөж сурсан хүн. Төлөвөлөгөөгүйгээр нэг ч өдөр амьдарч байгаагүй. Одоо болж байгаа бүхэн байнга тийм байхгүй гэдгийг би мэднэ. Тиймээс ч төлөвлөдөг юм. Зодог тайлахын тухайд одоо надад олимпийн нэг цикл байна. Дахин таван жил идэвхтэй тулалдаад 2024 оны олимпийн дараа болино. Олимпоос шинэ үе төрж гардаг” гэж Э.Жошуа өгүүлжээ. Мөн дараагийн өрсөлдөгчөөр нь тодрох магадлал өндөр байгаа эх орон нэгт тамирчин Тайсон Фюригийн тухай “Тэр мэргэжлийн бокст надаас илүү удсан. Тиймээс зодог тайлах талаар удахгүй бодож эхлэх шаардлагатай болно. Тэр бас ардаа бат бэх дараагийн үеэ үлдээх хэрэгтэй болно. Тэр нь би байна. Тулаанд бэлэн” хэмээн ярьсан байна. Тэрээр өөрийгөө алдар нэр, мөнгө хөрөнгөний төлөө бус, сэтгэлийн баяр цэнгэл амсахын тулд тулалддаг гэжээ.