Спортс.ру хөлбөмбөгийн бүх цаг үеийн бэлгэдлийн шигшээг нэрлэлээ

Францын “Франс футбол” сэтгүүл уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгад үндэслэн дэлхийн бүх цаг үеийн  бэлгэдлийн шигшээд тодруулсан билээ. Тэгвэл Хойд хөршийн спортс.ру цахим хуудас мөн уншигчдынхаа дунд санал асуулга явуулж, дэлхийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн шигшээ багийг тодруулснаа танилцууллаа.

Энэ бүрэлдэхүүнд “Франс футбол”-ынхоос хоёр өөр тоглогч багтжээ. Шигшээг 3-4-3 схемээр тодруулсан байна. Санал асуулгын дүн доорх байдлаар гарчээ.  

 Хаалгач

Лев Яшин 54% хувийн санал авч Жанлуижи Буффоныг гүйцжээ (20%).

Баруун жигүүрийн хамгаалагч

Кафу 44% саналаар Филиппа Ламыг гүйцсэн байна (34%).

Төвийн хамгаалагч

Франц Беккенбауэр 31% хувийн санал авсан нь хамгийн бага хувиар тэргүүлсэн тохиолдол болов. Энэ байрлалд Серхио Рамос 26%,  Фабио Каннаваро 23% санал авчээ.

Зүүн жигүүрийн хамгаалагч

Паоло Мальдини 46%, Роберто Карлос 39%.

Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч

Хави (44%), Андреа Пирло (18%) нар Лотар Маттеусаас илүү санал авчээ (10%).

Довтлох чиглэлийн хагас хамгаалагч

Диего Марадона с 35%, Зинедин Зидан 20% авч, Андрес Иньеста (10%) сэлгээнд үлдэв.

Зүүн жигүүрийн довтлогч

Криштиану Роналду 56% саналаар тэргүүлж, Роналдиньо 25%, Олег Блохин 6% саналаар удаалав.

Баруун жигүүрийн довтлогч

Лионель Месси 62% тасархай тэргүүлж, Гарринча (9%) Бекхэм (8%) удаалав.

Төвийн довтлогч

“Шүдэрхэг” Роналдо Л.Мессигийн нэгэн адил 62 хувийн санал авч Герд Мюллер (11%), Кройфф (9%) и ван Бастен (8%) нар удаалав.

"Франс футбол"-ын хувилбар


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)