Бөхийн холбоо хуульд оруулах саналаа нэгтгэн хүргүүлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр мэдэгдэл гаргаж, “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа бэлтгэн, хүргүүлэхэд бэлэн болсноо зарлав. Тус холбооны мэдэгдэлд:

" Энэ жил Ардын Хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам болохтой холбогдуулан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн зарим заалтуудад (тухайлбал: тус хуулийн …2-р зүйлийн 2.2 ба 2.6-д заасан улс, аймаг, сумын баяр наадмын товын тухай, 6-р зүйл Ерөнхийлөгч цол олгох, 7-р зүйлийн 7.1-7.7-д заасан бөхөд цол олгох, 7.8, 7.9-д заасан бөхийг эрэмбэлэх, мөн 10-р зүйлийн 10.2 ба 14-р зүйлийн 14.3-т заасан сэргээш, сэргээшийн хариуцлага гэх мэт) нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Монголын Үндэсний Бөхийн Холбооноос бэлтгэн өргөн барихад бэлэн болоод байна.
Тус хуулийн төслөө холбооны хуудсанд удахгүй нээлттэйгээр гаргаж, олон нийтэд хүргэх бөгөөд нэмэлт, өөрчлөлтөд өөрийн санал хүсэлт байвал бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчид та бүхэн 2021 оны нэгдүгээр сарын 18-ны дотор МҮБХ-д ирүүлнэ үү" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хууль бус барилдаан зохиож хууль бус цол олгож байгаа аймаг сумын засаг дарга нартай хатуу тэмцэх ёстой байгаа шүү МҮБХныхоон !!!!!!!!!!!

    0 0 Хариу бичих
  2. Аймаг суманд тойргын гэх хууль бус цолоо болих хэрэгтэй мөн шигшээ гэж хэдхэн хүн барилдуулж цол олгож хууль зөрчихөө больмоор юм наадамд барилдаж цол авсан хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа

    0 0 Хариу бичих
  3. Хуулийг сайжруулах нь зев ч енеегийн асуудлын гол нь хуулиндаа биш хуулийг хэрэгжуулдэггуй байдал, терийн дээдсийн хэт их оролцоо, бехчуудийн ес суртахууны ялзрал, хязгааргуй шунал, холбооны эцэс тегсгелгуй хямрал тэмцэл зэрэгт л байгаа ш дээ, хуулийг сайжруулаад ч юу ч еерчлегдехгуй нь ойлгомжтой

    0 0 Хариу бичих