АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь хяналтаас гарч түүнийг дэмжигчид Конгрессийн ордонд халдлаа. Трампыг дэмжигчид Капитолын ордны хаалгыг эвдэн орж, эд хогшлыг нь эвдэн сүйтгэж эхэлсэн тул цагдаа нар галт зэвсэг, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Энэ үеэр нэг эмэгтэй амиа алдсаныг мэдээлж байна. Капитолын үймээнд оролцсон 20 гаруй хүнийг саатуулж 13 хүнийг баривчлаад байна.