Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны анхны том тэмцээн болох Катар улсын Дохад дэлхийн шилдэг жүдочид зодоглох World Masters 2021, Doha энэ сарын 11-13ний өдрүүдэд зохион байгуулагдана. Ковид-19 цар тахлын улмаас олимпийн оноо олгох / цар тахлын тархалтын улмаас олимпийн оноо олгох сүүлчийн тэмцээн байх магадлал өндөр/ тус тэмцээнд 5-н тивийн 69 орны 398 жүдочид /эрэгтэй 216, эмэгтэй 182/ тэмцээний 3 өдрийн турш эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд өрсөлдөнө. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг жүдочид оролцох тус Доха Мастерс тэмцээнд Үндэсний шигшээ баг Эрэгтэй -60кг МУГТ Д.Амартүвшин -60кг ОУХМ Л.Өнөболд -66кг ОУХМ Г.Хэрлэн -66кг ОУХМ Ё.Басхүү -73кг ОУХМ Ц.Цогтбаатар -73кг МУГТ Г.Одбаяр -81кг С.Моллай -81кг О.Ууганбаатар -90кг ОУХМ Г.Алтанбагана +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр Эмэгтэй -48кг МУГТ М.Уранцэцэг -48кг ОУХМ Г.Наранцэцэг -52кг ОУХМ Л.Сосорбарам -52кг ОУХМ Б.Хорлоодой -57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа -63кг ОУХМ Б.Ганхайч
Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар гэсэн бүрэлдхүүнтэй Катарын Дохаг зорих гэж байна. Харамсалтай нь эрэгтэйчүүдийн -100кг жинд зодоглох байсан дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болжээ.
Шигшээ багийн тамирчид маргааш 2 дахь шинжилгээгээ өгөөд "Хүннү Эйр" компанийн нислэгээр 8-нд Катарыг зорьж тэмцээнд оролцоод 14-ний өдөр эх орондоо ирнэ.