Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг тогтмол дугуй унахыг зөвлөдөг. Дугуй унах бол тэсвэр, тэвчээр суулгах хамгийн тохиромжтой спорт юм. Зүрх судасны системийг бэхжүүлэхээс гадна бодисын солилцоо, дархлааны системийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг байна. Түүнээс гадна дугуй унах үед нуруу болон доод мөчдийн булчин чангарч байдаг. Мөн үе мөчинд ямар ч ачаалал өгдөггүй. Бэлтгэл хийж байх үед эхлээд цусны даралт өгсөнө. Яваандаа хэвийн хэмжээнд болж тогтдог. Тогтмол дугуй унахад зүрхний булчин дасгалжиж, цусан хангамж нь сайжирдаг. Эдгээр өөрчлөлтүүд нь зүрх судасны эмгэг даамжирахаас сэргийлдэг. Үүнээс гадна дугуй унах нь венийн судасны үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлнэ. Дөрөөн дээрх даралт шилбэний булчингийн агшилтыг бууруулдаг. Үүний үр дүнд венийн судсаар цус шахагдаж зүрхэнд хүрдэг. Идэвхтэй дасгал хийсний ачаар венийн судасны эмгэг тусах эрсдэл буурна. Мөн босоо байрлалтай байх нь цусны эргэлтэнд чухал үр нөлөөтэй байна.

Дугуй унахад бэлтгэх

  • Суудлын зөв байрлал: суудлын өндөр нь дөрөө жийх үед хөл шулуун байрлалд, дөрөөнд чөлөөтэй хүрч байхаар байх
  • Нурууны өвдөлтөөс зайлсхийхийн тулд буух нь тав тухтай, босоо чиглэлд ойрхон байх ёстой. (биеийн дээд хэсэг 10-20 градусын налуу өнцөг үүсгэсэн)
  • Хамгаалалтын малгайгаа үргэлж өмсөх хэрэгтэй
  • Биедээ эвтэйхэн, агаар сайн нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй
  • Нүднээс нулимас гоожих, хорхой, шавьжнаас хамгаалахын тулд дугуйны зориулалтын нүдний шил эсвэл энгийн нарны шил зүүгээрэй.
  • Дугуй жийж байх үед хөл дөрөөн дээрээс хальтирахаас сэргийлж сайн зуурдаг гутал өмсөх
  • Дугуйныхаа бүрэн бүтэн байдлыг заавал урьдчилан шалгасан байх
  • Замын хөдөлгөөн багатай зам, зориулалтын дугуйн замаар явах