Цагаан сараа өнжье

Улиран одсон “хорь хорь” он нэр хүртэл ёозгүй. Хорио цээрийн дэглэмээсээ монголчууд салсангүй. Цагаан сар, наадмаа тэмдэглэсэнгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаанаас Цагаан сараар Хийморийн овоонд гарахыг хориглосон учраас босоо цагаан хийморио бас сэргээж чадаагүй билээ. Тиймээс уул, овоогоо өргөл нэрээр бузарласангүй. Тэглээ гээд төрөл арилжаад учиргүй баларчихсангүй. Бас бадарсангүй яваа.

2021 он гарангуут Засгийн газраас цар тахалтай холбогдуулан Цагаан сараа дахин өнжих шийдвэрийг гаргалаа. Сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байсан ахмадууд цочирдсонгүй. Энэ шийдвэр олон ахмадыг тэтгэврийн зээл авах “ялаас” чөлөөлөх нь дамжиггүй. Хараанаасаа өөр зүйл тэглүүлж үзээгүй бид коранагийн үед цахилгаан, дулаан, тэтгэврийн зээлээ, ипотекийн зээлийн хүүгээ тэглүүлж үзэв. Ер нь ямар нэгэн зүйлийг тэглүүлэх сонирхолтой, зурагтынхаа ард хүлээх маягтай суудаг болжээ.

Хятадыг дэмжсэн цагаан сар

Бидний байдал ямар вэ гэх асуултын үнэн хариултыг цар тахал харин ч нэг харуулах шиг болсон. Бид өөрсдөө юугаа ч хийж чаддаггүй, амны хаалтаа ч гаднаас авсаар байдгийг өнгөрсөн ганцхан жилийн хугацаа ямар ч эдийн засагчийн тайлбаргүйгээр харуулж өгсөн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар цагаан сараар идээ болон гарын бэлгэнд нэг өрх 1 сая 476,1 мянган төгрөг зарцуулдаг бол улсын хэмжээнд 845,1 тэрбум төгрөг зарцуулж буй судалгааг 2018 онд хийжээ. Нийт бэлгийн 80 орчим хувийг Хятадаас оруулж ирдэг импортын бараа, бүтээгдэхүүн сонгодог учраас дунджаар 357,3 тэрбум төгрөгийг гадагш гаргадаг гэсэн үг. Тиймээс уламжлалт баяр өргөн дэлгэр тэмдэглэх тусам урд хөрш рүү урсах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Бүгдийг бэрд шиг илбэдэж чадахгүйгээс хойш цаашид эх оронч байя гэвэл цагаан сараараа зарцуулах мөнгөө хаашаа өгөөд байгааг харах хэрэг гарах нь. Өөрсдийн мөнгөө эх орондоо үлдээе гэвэл цагаан сараа цомхон, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхэд л хангалттай аж. Нэрэлхээд байвал нэг арга бий. Та бус төр л тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан билээ.

Монголыг дэмжсэн цагаан сар

2020 онд цагаан сарыг нийтээрээ тэмдэглэхийг хориглосноор мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарт төдийлөн сөрөг нөлөө гараагүй аж. Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын шинжилгээ, судалгаа, түүврийн албаны гаргасан судалгаанаас харвал, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 21.3% буурчээ.

Энэ нь БНХАУ-тай хийсэн нийт экспорт 24.4 хувиар, импорт 8.6 хувиар буурсантай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, бид цагаан сартай холбогдуулан урд хөршөөсөө авах бараа, бүтээгдэхүүнээ аваагүй гэсэн үг.

Нэгэнтээ урдаас бараа тээвэрлээгүй учраас валютын ханш өссөн боловч өмнөх онуудын нэг, хоёрдугаар сартай харьцуулахад өсөлтийн хувь саарсан байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбоотой байж болох ч тэтгэврийн зээл авахыг хүссэн ахмадын тоо ч өнгөрсөн жилийн өдийд буурчээ. Тэгэхээр бид цахим байдлаар золголт хийж, цар тахлын үед цагаан сараа хумиснаар бид өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулаад зогсохгүй, үндэсний үйлдвэрлэл, эдийн засагтаа өөрсдийн хувьд нэмрийг оруулах үр дүн гарах аж. Тиймээс цагаан сараа аль болох хумих тусам бид Монголоо дэмжинэ.

Баяр наадмыг балаг тойрохгүй

Ковид-19 цар тахал тархсанаас хойш Талархалын баярын үеэр АНУ-д коронавирусний халдварын улмаас нэг өдрийн дотор хамгийн олон буюу 3124 хүн нас баржээ. Энэ үеэр нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол сүүлийн тав хоногт дунджаар 209 мянга давсан нь мөн л цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон. АНУ-д арваннэгдүгээр сард халдвар авсан хүний тоо дөрвөн сая давсан нь аравдугаар сарынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

Талархлын баярын үе нь АНУ-ын аяллын салбарын хувьд хамгийн хөл хөдөлгөөн ихтэй долоо хоногт тооцогддог бөгөөд өнгөрсөн оны баярын үеэр 26 сая хүн нисэх онгоцоор зорчсон гэх тооцоо бий. БНХАУ цагаан сараа тэмдэглээд цар тахалд сүйд болох шахсан. АНУ талархлын баяраа тэмдэглээд халдварыг хяналтаасаа алдав. Тиймээс бид хамгийн ихээр зорчдог, айл болгон, ахан дүүсээсээ золгодог цагаан сараа энэ удаад тэвчих нь өөрсдийгөө эрсдэлээс бүрэн хамгаалах цорын ганц зөв зам болоод байна. Тэгж гэмээн онд мэнд орох биз ээ. Аюултай өвчний ард нь гарсан хойно очоод золгох олон хавар ирэх нь дамжиггүй. Монголын заяа их.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. manaihan hiih baihoo

    0 0 Хариу бичих
  2. Ene jiliin tsagaan saraar estoi teg zogsoltoo hiimeer bna shuu. Tegej l humikh ni zuv bhdaa

    0 0 Хариу бичих
  3. mongolchuudiin darhlaag sergeej mongol hun gedgeeree dghgjhgh nunjig unertsen saihan bayar sh dee corona novshoos bolj

    0 0 Хариу бичих
  4. гэр гэртээ цагаан сардах нь ээ 2 дахь удаагаа амьд явахад их л юм үзэх юм даа

    0 0 Хариу бичих
  5. ug ni tsagaan sar saihan bayar sh dee bi lav durtai uulzaagui ahan duusee haraad ailuudiin ongo noyon nuruug haraad delger saihan l baidag daa saihan tsag ireh bhoo udahgui

    0 0 Хариу бичих
  6. өнжье өө өнжье

    0 0 Хариу бичих
  7. юун цагаан сар манатай энэ коронаг яах ву эмнэлгийнхэн яасан хариуцлагагүй байнаа эмнэлгээс нь л корона нь тараад байгаан бишүү

    0 0 Хариу бичих
  8. neeree l mongoliin mini zaya ih dee tsagaan saraa saihan mebdegleh tsag bidened zondoo bii dee

    0 0 Хариу бичих
  9. wow iim ih mongo hyatad ree ersch hoatadiin dgghgy hog oorsdodoo ogdog gej uu ene korona chini neg talaaraa buyantai bgaan bishuu

    0 0 Хариу бичих