Австраличууд нэгдүгээр сарын нэгнээ төрийн дууллаа өөр хувилбараар дуулах болсон тухай Ерөнхий сайд Скотт Моррисон пүрэв гарагт мэдэгдлээ. Тодруулбал, уугуул иргэдийн  түүхийг үгүйсгэсэн "залуу, чөлөөт" гэсэн үгийг төрийн дууллаас хасахаар болжээ. Ерөнхий сайд Моррисон энэхүү өөрчлөлт улс үндэстний эв нэгдлийн баталгаа болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Advance Australia Fair нэртэй сүлд дуунаас хасагдсан "For we are young and free" гэсний мөрийн оронд  "For we are one and free" хэмээн дуулах болно. 2020 оны эхээр Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч Глэдис Бережиклиан Австралийн бахархал болсон анхны үндэстнүүдийн соёлыг үл тоомсорлосон төрийн дуулалд өөрчлөлт оруулахыг санал болгосон юм.

Австралийг 18-р зууны үед цагаан арьст англи үндэстнүүд колоничлохоос өмнө уугуул абергин иргэд 50 мянган жилийн турш энэ нутагт аж төрж байв.