Шинэ жилийн баярын үдэш гэрийн нөхцөлд гоёлын будалт хэрхэн хийх талаарх мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.
Өөрт тохирсон нүдний будалтыг хэрхэн хийх вэ?

- Нас тогтсон хүмүүс нүдний зовхи хэсэгтээ саа бага хэрэглэх хэрэгтэй. Мөн нүдийг өргөж, залуу харагдуулах зорилгоор нүдний арын хэсэгт хар өнгийн тенийг уусгаж будах нь тохиромжтой.
- Залуу охид хүнд өнгөнөөс татгалзаж, саа ашиглах нь зохимжтой.
- Давхраагүй болон дундын давхраатай хүнд ямар ч будалт зохимжтой харагддаг.
- Зузаан зовхитой, давхраатай нүдэнд урд хэсэгтээ саатай тень түрхээд, урт, тод контур тавих нь нүдийг урт харагдуулдаг онцлогтой.
- Жижиг нүдтэй охид сормуусны дотор хэсэгтээ цагаан тень түрхээд, давхраатай мэт будалт хийвэл зохимжтой.
Үдэшлэгт өмсөх хувцастайгаа нүүр будалтаа уялдуулаарай

- Улаан, хар өнгийн даашинз өмсөх бол уруул, нүднийхээ аль нэгийг бүдэг будах нь тохиромжтой. Учир нь хүнд өнгийн хувцас өмсөөд, хүнд будалт хийчихвэл хэтэрхий хиймэл, хурц харагдана.
- Ягаан, цагаан гэх мэт хөнгөн өнгийн хувцас өмсөх гэж буй бол нүд, уруул аль аль нь тод байвал зохимжтой харагдана.
Үсэндээ тохируулж нүүрээ будаарай

- Том долгион гаргаж ороосон үсэнд ямар ч нүүр будалт зохидог онцлогтой.
- Үсээ арзгар, шигүү ороосон бол нүдээ тод будаж, контур тавих нь тохиромжтой.
- Халимаг үстэй болон үсээ шуусан охид уруулаа тод өнгөөр будах нь зөв.