Хар довтолгоо vs Цагаан нөмрөгтөн

 

Цар тахал дэгдэх үед нислэгээ зогсоож, эрдэнэт хүнээ эрсдэлд оруулаагүй Монголын төр тэрхүү эрчээрээ яван явсаар сонгуультай золгон энх цагийн баатраар Эрүүл мэндийн сайдыг өргөмжилж, эмэгтэй хүнийг тугаа болгон намируулж сонгуульд ялав. Байн байсаар бүх дэлхийд сургамж болохуйцаар цар тахалтай тэмцсэн улсын сайны жишиг болж баримтат кино хүртэл хийлгээд амжив. Ерөнхий сайд нь өөрчлөгдөөгүй, цар тахал нь хэвээрээ буй атал цагаан нөмрөгтнүүдийн удирдагч суудлаа сольж эх дэлхийгээ аврах үйлсэд зүтгэхээр болж буйр сэлгэжээ. Эрүүл мэндийн салбар ийнхүү урт замын эхэнд морио сэлгэв.

Гэтэл цар тахал ч тойрсонгүй. Бид нүүр тулав. Байнга сургуулилт хийж, бэлтгэгдсэнээ гайхаад байсан мяндагтнууд яг цагаа тулахад ямаршуухан бэлтгэлтэй байснаа харуулав. Гардан тулаанд орохдоо гар хоосон байснаа Ерөнхий сайд мэдсэнгүй. Бэлтгэл базаасан гээд байсан нь бардам ам, шалдан гуя байжээ. Эргэлзээ, айдаст иргэд автав. Иргэдийн итгэлийг алдахаас айдаг Ерөнхий сайд одоо айх ёстой. Айж ч байгаа.

Байдал бишдээд ирсэн энэ мөчид хөл хориогоо гуравдугаар сар дуустал үргэлжлүүлэх саналыг ч тавив. Эмнэлгүүд халдварын голомт болчихлоо. Цар тахлаас өөр өвчтэй хүн тусламж авч чадахгүй байсаар өөд болох магадлал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Цар тахлын тархалт нэмэгдсэн үед эрүүл мэндийн салбарыг хэрхэн чиглүүлэх, ямар зөв менежментээр удирдах төлөвлөгөөг эртнээс боловсруулахын оронд бэлэн байдалд байлгаж, нойр хоолгүй, амрах амралтгүй зүтгүүлснээс дархлаа нь суларч, хяналтаа алдаж өөрсдөө эрсдэлд орж байна.  

Хариуцлагагүй үйлдлүүд ар араасаа шил даран гарав. “Ардын элч”-ийн ноён амиа алдсан хүнийг хараад “Үүнийг сайтар магадлая” гэдэг шиг УОК “хариуцлага тооцох цаг олдоно” гээд бултаж байна. Угтаа тэр өөрөө хариуцлага хүлээх ёстой билээ.

Ажлаа аваад бүрэн танилцаж амжаагүй цар тахалтай нүүр тулсан Эрүү мэндийн сайд харин өөрийнхөө асуудлыг эргүүлж, удирдлагаа гартаа авахын тулд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр болжээ. Гавьяаг нь өмнөх нь зүүгээд, гай нь өөрт нь үлдсэн энэ салбарыг бодсон, төлөвлөснөөрөө өөрчлөхөөр тэр оролдож байна. Шийдвэр гаргажээ. Түүний шийдвэр олон жил суудалдаа суусан албан тушаалтнуудын хариу үйлдлээр илрэв. Салбарыг нь толгойлж, хариуцлагыг нь хүлээх хүний хувьд тэр өөрийн багаа эртнээс бүрдүүлэх ёстой байсан ч улстөрчийн хувьд туршлагагүй, эрүүл мэндийн салбарт өөрөө ажиллаж, эмч сувилагчдын зовлонг мэддэг хүний хувьд холио, солиог урьтал болгоогүй нь залуу хүний алдаа болжээ. Өмнөх сайдад нэр, нүүр олсон дарга нарын асуудал хөндөгдсөн болохоор шинэ сайдаас өө сэв хайж, алдаа, дутагдлыг нь асууж, цагаан нөмрөгийг нь хараар будаж эхэллээ. Дөнгөж 37-хон настай сайд салбараа сайн мэдэх мэргэжлийн хүн ч гэлээ энэ салбарт төсөл, хөтөлбөрийн ямар их мөнгө эргэлддэг, улс төртэй хэрхэн хутгалдсан, тэрхүү ашиг сонирхлыг нь хөндвөл зүгээр суухгүй төдийгүй, өөрийг нь зайлуулах хэмжээний нөлөөтэй гэдгийг төдийлөн мэдээгүй бололтой. Насаараа суралцсаар дуусдаг эмчийн мэргэжлийг эзэмшиж, Монголдоо ганцхан гэмтлийн эмнэлэг, улсдаа ганц нэгдсэн эмнэлгийг толгойлохдоо хэрхэн авч явсан тухай нь салбарынхандаа сайшаагдаж явсан Т.Мөнхсайханд улстөрчийн туршлага дутлаа. Гэхдээ тэр залуу хүн. Зоригтой байна. Нэгэнтэй эмнэлгүүд халдварын голомт болчихоод байхад салбараа хариуцаж байгаагийн хувьд зохион байгуулалт хийж, алдаа эндэглийг нь арилгахын тулд чадах хүнийг нь байх ёстой газарт нь тавих нь түүний хийх ёстой ажлын үүрэг. Тэгэх ч ёстой. Өнөөдөр энэ салбарт салхи оруулж, халдварыг таслан зогсоох шаардлагатай гэдгийг хэн нэгэн бус өвчлөлийн тоо хэлээд өглөө.

Онцын хийсэн, гавьсан зүйлгүй мөртлөө олон жил суудлын бөглөө болсон дарга нарыг өөрчлөх нь зүй ёсны хэрэг. Хамгийн аюултай нь тэд албан тушаалаа өөрийн амьдрах арга барил, асуудлаа шийдэх гарц, санхүүгийн эх үүсвэрээ болгочихсон байдаг болохоор амархан ховорчихгүй. Арыг нь даах авлигажсан улстөрчдийн “арми”-тай учраа олох хэрэг гарна. Ерөнхий сайд үнэхээр л авлигатай, албан тушаалтнуудтай тэмцэх нь үнэн бол одоо өөрийн тавьсан мэргэжлийн сайдаа хамгаалах ёстой. Ажлаа хийх боломжийг нь олгож байж цар тахалтай тэмцэж чадна. Хариуцлага тооцох цаг олдоно биш хариуцлага тооцуулах цагийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Салбараа сайтар мэдэх сайдын хувьд улстөрчийн туршлага дутаж, урьдаас шат дараатайгаар, олон нийтэд ойлгуулж, өөрийнхөө ажлаа сурталчлаагүй нь өөрийг нь өрсөж цохих боломжийг олгочихлоо. Тиймээс түүнд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Тэрээр албан тушаалаас буувал гудамжинд гардаг улстөрч бус хаана ч очсон өөрийгөө аваад явчих, тэр тусмаа салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн эмч, бас залуу хүн. Тиймээс өмөөрч, ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. арай л туршлагагүйтээд байх шиг санагдаад байгаам даа

    0 0 Хариу бичих
  2. Залуу сайдыг дэмжиж бна. мэргэжлийн хүн салбартаа өөрчлөлт шинэчлэлийг зоригтой хийгээрэй. Бугшсан хүнд сурталтан луйварчдаас салах хэрэгтэй. Салбараа 1 "р эмнэлэг шиг өөрчлөөрэй. амжилт хүсьев Том салбар учраас хүнд л бх бх даа Зорьсондоо хүрээрэй

    0 0 Хариу бичих
  3. sarangerel guai hudlaa baahan dur uzuulj baigaad hamgiin hund yed ni multraad chibeegui uldlee achaanii hund hamag no gii ni ene zaluu uurch dee hoorhii

    0 0 Хариу бичих
  4. zaluuchuuddaa ajillah bolomj olgoj ogmoor um shigee manaihan ch vegui garuud sh dee zaluu huniig dor ni nuhchina

    0 0 Хариу бичих
  5. залуу хүн улс төрийн туршлагагүйтээд хөгшин бурхинуудын мэхэнд уначих вий дээ

    0 0 Хариу бичих
  6. Mungu saitai hun uuriiguu demjuulsen medee ih niitluulj bn da. Zaluu hun bj zorigtoihon ajlaa hiij chadahgui, ajlaa medehgui humuusiin halaa selgee l hiin suuna da.

    0 0 Хариу бичих
  7. odoo bolivol yadiin.iim shaldir bulidar zuil end tend gargaj bxaar ajlaa xiigeech.zugeer l ajlaa xiij, emch suvilagch ajilchidaa xamgaalj omgoolj xairlaj xundelj ajillax xeregtei bish uu.

    0 0 Хариу бичих
  8. Zaluu saidiig demjij bn.Buu shantraarai

    0 0 Хариу бичих
  9. Зөв!

    0 0 Хариу бичих
  10. Zuv zuv

    0 0 Хариу бичих
  11. Ажлаа хийх боломжийг нь өгөх хэрэгтэй өвчин яамны бугшсан албан тушаалтан чөдөр тушаа бологч нараасаа энэ удаа зэрэг гарах хэрэгтэй тэгэж чадвал бидэнд хэрэгтэй үйлчилгээ сайжирна дэлхийн төвшинд дөхөж очино

    0 0 Хариу бичих