Нийслэлчүүд тэр бүр мэддэггүй нэгэн “нандин”, нууцлаг газар Баянхошуунд бий. Тэр нь наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны үйлдвэрийн хойно орших Гүнжийн нүдэн нуур юм.

1950-1960-аад оны үед энд малтай айлууд амьдарч, зуны цагт гүү барин айраг цагаа бялхуулдаг байсан гэлцдэг. Гэвч хотжилтын нөлөөгөөр гэр хороололд эзлэгдэж, айлууд хашаагаа нуурын эрэгт тулгаж барих, ойр орчинд нь үнс нурам, хог хаягдлаа байнга хаяж бохирдуулсаны улмаас хогийн цэг болж, улмаар ширгэх аюулд хүрсэн үе ч бий. Харин сүүлд нийслэлээс 441 сая төгрөгөөр гадна хашаа, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай хийн тохижуулснаар одоогийн төрхөө олсон байна. “Гүнжийн нуур” нь өвөрмөц тогтоцтой, ус нь гүнээсээ ундрагатай, өт хорхой, ургамлаар баялаг тул загас үржүүлэхэд нэн тохиромжтой юм. Хур бороо элбэг жил эргээ халин догширч хавь орчноо халиах нь бий. Гантай жил ширгээд, намаг балчигт дарагдах нь ч байна.

2013 онд, Баянхошуу дэд төвийн төслийн талбайг сонгож байх үед эрх баригчид Гүнжийн нүдэн нуур орчмыг албаар горьтгийн гадна үлдээсэн нь алсдаа аялал жуулчлалын брэнд болгох гэсэнтэй нь холбоотой. Баянхошуу бол хөрсөн дороо түүхийн их мэдээлэл, түүхийн тасарсан холбоосыг хадгалсан нутаг. Азийн хөгжлийн банк, “Азийн хотуудын хөгжлийн санаачлага” байгууллага, нийслэлтэй хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр таван газар сонгож авахад Банхошуунаас Гүнжийн нүдэн нуур-Тоосгоны үйлдвэр-хамбын овоо, Баянхошууны хийд гэдэг хоёр газар сонгогдсон нь үүнийг нотолно. Хамбын овоонд дурсгалын цогцолбор баригдсанаар нийслэлчүүд салхинд гарах маягаар очдог болоод байгаа.

Дээр үед галуу, нугас, хун зэрэг усны шувууд ирж зусдаг байсан бол цагийн аясаар одоо ирэхээ больжээ. Гэсэн ч хоёр ангир жил бүр ирсээр хэдэн оныг үдэж буй. Ирэхгүй өнжсөн жил нь нуур эзгүйрч эвгүй болдог гэж нутгийн иргэд ярив. Нуурын эзэн нь гэж болох энэ хоёр амьтныг нутгийн иргэд ихэд хайрлаж, тааваар нь байлгадаг аж. Тэр жил долоон настай хүү нэг дэгдээхийг нь шоглоод нуурын усанд үйж амиа алдсан харамсалтай тохиолдол гарснаас хойш бүр ч хүндэтгэх болжээ. Биднийг очих үед нуурын эзэд “гэртээ” байж таарсан нь азтай тохиолдол боллоо. Түм түжигнэж, бум бужигнасан их хотод усны шувуу ганганасан цэнгэг уст нуур байна гэхэд итгэхгүй хүн гарч ч мэднэ. Гэвч Баянхошуунд ийм сайхан газар байна. Ирж яваа цагийн хурц шаргал наран цаанаа л илчтэй халтал ээх ч нуурын дэргэд сэрүүхэн, таатай. Сэтгэл хүртэл налайгаад цаг хугацаа зогссон мэт мэдрэмж төрнө. Сандал дээр нэгэн өвгөн нарлан сууж тамхи татах нь харагдах нь зураг мэт.  Их усны дэргэд ядаргаа тайлагддаг, халуун өдөр ч сэрүү татдаг тул настангууд ийнхүү нарлаж суудаг гэнэ. Нууртай залгаад хөөрхөн загвартай номын сангийн барилга баригджээ.

Цаг үеэ дагаад нуурын орчимд хөгжил дэвшил хүрч очиж буй. Гэхдээ арай өөр зарчмаар явах аж. 2013 онд, Баянхошуу дэд төвийн төслийн талбайг сонгож байх үед эрх баригчид Гүнжийн нүдэн нуур орчмыг албаар горьтгийн гадна үлдээсэн нь алсдаа аялал жуулчлалын брэнд болгох гэсэнтэй нь холбоотой. Баянхошуу бол хөрсөн дороо түүхийн их мэдээлэл, түүхийн тасарсан холбоосыг хадгалсан нутаг. Азийн хөгжлийн банк, “Азийн хотуудын хөгжлийн санаачлага” байгууллага, нийслэлтэй хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр таван газар сонгож авахад Банхошуунаас Гүнжийн нүдэн нуур-Тоосгоны үйлдвэр-хамбын овоо, Баянхошууны хийд гэдэг хоёр газар сонгогдсон нь үүнийг нотолно. Хамбын овоонд дурсгалын цогцолбор баригдсанаар нийслэлчүүд салхинд гарах маягаар очдог болоод байгаа. Манай улсын түүхийн эмгэнэлт нэгэн үеийг сануулсан олдвор эндээс олдсоныг уншигчид мэдэх биз. Хүмүүс сайн мэддэггүй л болохоос зурам, туулайнаас эхлээд үнэг, хярс хүртэл энэ бүсэд амьдардаг. Суурьшлын бүс бараадаж амьдардаг ч одоогийн хүүхдүүдийн ихэнх нь олж үзээгүй байж мэдэх чогчиго, алтан хараацай, шонхор, харцага зэрэг шувууд бий.

Төсөл хэрэгжсэнээр Гүнжийн нуур, Хамбын овоо орчим нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татсан нэгэн “брэнд” болох учиртай юм.

Гэр хороолол, түүнийг дагасан түмэн бэрхшээл, давуу талуудыг тээн оршиж буй нийслэлийн нэгээхэн хэсэг болох Баянхошууны байдал ийм буюу.