Гэрийн нөхцөлд гуаша иллэг хийж, гоо сайхнаа тодотгоорой

Гуаша иллэг гэдэг нь Хятадын уламжлалт анагаах ухаан, гоо сайхны эмчилгээнд ашиглагддаг хаш чулуун иллэг юм. Гуа буюу дарах, хусах, ша буюу улайлт гэсэн утга илэрхийлдэг бөгөөд биед хуримтлагдсан бохирдол, түүнээс үүдэлтэй эмгэгийг байгалийн чулуугаар хусаж арилгадаг эмчилгээ, гоо сайхны арга юм. Гуаша иллэг нь биеийн, толгойн, нүүрний гэсэн гурван төрөл байдаг бөгөөд 50 гаруй өвчнийг анагаах шидтэй.

Түүнчлэн нүүрний булчинг суллаж, цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ толгойн өвчнийг намдааж, арьсны эд эсүүдийг сэргээж, эрүүл, толигор байлгахад эерэг нөлөө үзүүлдэг аж.

Гэрийн нөхцөлд гуаша иллэг хийхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ:

Иллэг хийхийн өмнө гуужуулагч, иллэгийн дараа сэвх арилгах, цайруулах хүчтэй бэлдмэл хэрэглэх хориотой. Учир нь гуаша хийсний дараа арьсны бүх нүх сүв онгойдог тул хүчтэй, химийн орц ихтэй, цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх нь аюултай юм.

Иллэгийг цэвэрхэн орчинд хийх хэрэгтэй. Мөн эмчилгээ гэдэг утгаараа орчны халуун, хүйтний хэмийг тохируулах нь чухал.

Мөн хэрэгслээ тогтмол ариутгаж, хүнтэй сольж хэрэглэж болохгүй . Гуашаг бүлээн усаар цэвэрлэх ба хөргөгчид хадгалах нь илүү зохимжтой.

Массаж хийхээсээ өмнө арьсаа заавал чийгшүүлсэн б айх ёстой.Нүд орчмын арьс нимгэн, эмзэг байдаг учир тухайн хэсэгт зөөлөн иллэг хийгээрэй. Иллэг хийснийхээ дараа нүүрэндээ өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрэглэнэ. Хэт эмзэг арьстай хүмүүс болон батга гарсан үед гуаша иллэг хийхийг хориглодог.

Ямар чулуу сонгох хэрэгтэй вэ:

Хаш чулуу: Хаш чулуу нь арьсны үрэвслийг намдаах үйлчилгээтэй ба хүйтнээ удаан хадгалах чадвартай байдаг.

Усан ягаан болор: Усан ягаан болор нь зүрхэн чакраг дэмждэг тул цээж, хүзүү хэсэгт иллэг хийхэд илүү зохимжтой.

Нил ягаан болор: Нил ягаан болор нь гөлгөр гадаргатай учир үрчлээний эсрэг үйлчилгээтэй. Мөн амьдралын хэв маяг болон дааврын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй насанд хүрэгчдийн батгашилтын өвдөлттэй үрэвслүүдийн үед хэрэглэхэд тохиромжтой.

Иллэг хийх зөвлөгөө

Та иллэгээ хүзүүний хэсгээс эрүү, хацар, дух гэсэн чиглэлд хийнэ. Мөн доороос дээшээ, дотроос гадагш чиглэсэн байдлаар маш зөөлөн даралттайгаар хуссан байдлаар илдэг. Өөрөөр хэлбэл, чулуугаа хавтгай хэлбэрээр нь түлхэж бус татаж иллэг хийдэг. Иллэг хийсний дараа арьс бага зэрэг улайх ба энэ нь цусны эргэлт сайжран, коллагены нийлэгжилт ихсэж буйн шинж болохыг Hayo'u брэндийн үүсгэн байгуулагч Кэти Бриндл зөвлөж байна. Гуаша иллэгийг өдөр бүр хийж болох ба өглөө хийвэл нүүрний хаванг буулгаж, арьсыг эрч хүчээр тэтгэх бол оройн арьс арчилгааны үеэр иллэг хийх нь арьсыг тайвшруулж, булчинг суллаж өгдөг. Түүнчлэн гуаша чулууны нумарсан хэсгийг ашиглан нүүрний цэгүүд дээр даралт өгч, нүүрний булчинг тайвшруулах, суллах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. гартаа хоёр бөлдөг эргүүлж бай

    0 0 Хариу бичих
  2. өвчнөө эмчлээд хавангүй бай л даа. заваарсын

    0 0 Хариу бичих
  3. ханзан сэтэхүй

    0 0 Хариу бичих
  4. урд зүгийн аагим маш халуунд хүйтэн чулуу нүүрэндээ хүргэж сэрүүцэх нь одоо энд -30 -40 -50 -д ямар зохимжтой вэ. япончууд зүгээр л шөлний халбагаар нүүрний тосоо массажлачих юм билээ.

    0 0 Хариу бичих