Өчигдөр хүн төрөлхтөн одон орны нэгэн гайхамшигт үзэгдлийн гэрч боллоо. 400 жилийн дараа нарны аймгийн хамгийн том хоёр гараг болох Бархасбадь, Санчир хоёр дэлхийтэй нэг шугаманд зэрэгцсэн. Гарагуудын тойрог зам 20 жил тутамд давхцдаг ч өдрийн цагаар явагддаг тул энгийн нүдээр ажиглах боломжгүй ажээ. Харин энэ жил бидэнд аз тохиолоо.
“Их давхцал” гэж нэрлэдэг энэхүү үзэгдлийг дэлхийн өнцөг булан бүрт хэрхэн сонирхон ажигласныг хүргэж байна.












