Өнөөдөр ес эхэллээ

Монголчууд өвлийн улирлын оргил хүйтнийг есөн ес 81 хоногоор тооцдог. Өнөөдөр ес эхэлж байна. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг балчир гурав, идэр гурав, өтөл гурав гэж хуваадаг. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог.

Өвлийн хамгийн хүйтэн үеийг монголчууд ес хэмээх нэгжээр хэмждэг бөгөөд эхний дөрвөн ес буюу 36 хоног нь хамгийн хүйтэн байдаг.

Иймд:

Нэг ест - Нэрмэл арх хөлдөнө

Хоёр ест - Хорз архи хөлдөнө

Гурван ест - Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн ест - Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

Таван ест- Тавьсан будаа хөлдөхгүй 

Зургаан ест- Зурайсан зам гарна

Долоон ест- Довын толгой борлон

Найман ест- Наль, шаль болно

Есөн ест - Ердийн дулаан болно гэдэг. 

Монголчууд эртнээс нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. Мөн ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)