Оросын шинэ ПД-14 хөдөлгүүрээр тоноглогдсон МС-21-310 онгоц анхны нислэгээ хийсэн тухай «Ростех» компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Уг нислэг 1 цаг 25 минут үргэлжилжээ. «Иркут» корпорацийн Эрхүүгийн нисэх буудалд туршилт хийсэн бөгөөд хөдөлгүүрийн ажлын дэглэм, агаарын хөлгийн удирдлага мөн системүүдийн ажиллагааг туршин үзсэн байна.
Тус корпорацийн ерөнхий захирал Сергей Чемезовын хэлснээр агаарын шинэ хөлөг нь ОХУ-ыг дэлхийн нисэх хүчний дээд лигт эргүүлэн авчирч байгаа ажээ.
Өмнө нь Америкийн Pratt & Whitney компанийн PW1400G хөдөлгүүрийг МС-21 агаарын хөлөгт зориулан авч байжээ.
Орост хоригийн дэглэм үргэлжилж байгаа нөхцөлд ПД-14 хөдөлгүүрийг өөрөө бүтээсэн нь онгоцыг худалдаанд гаргахад ихээхэн нөлөөтэй гэлээ.