Коронавируст цар тахал бидний амьдралын олон уламжлалыг өөрчилсөний нэг нь хуримын ёслол. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр шинэ хосууд хурим, сүй тавих ёслолоо хойшлуулж, нүсэр төлөвлөгөөгөө өөрчилж байв. Гэхдээ амьдрал үргэлжилдэг хойно амны хаалттай гэрчүүдтэй, дэлгэр найр цэнгэлгүй цомхон хуримын ёслол дэлхийн өнцөг булан бүрт болж байсныг дараах гэрэл зургууд гэрчилнэ.





























