ФОТО: Цар тахал боловсролыг хэрхэн өөрчлөв

Коронавируст цар тахлаас шалтгаалж дэлхийн олон сургууль энэ оны эхээр үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. ЮНЕСКО-гийн мэдээлснээр өнгөрөгч хичээлийн жилд 1.3 тэрбум сурагч, оюутнуудын хичээл завсардсан байна. 

Улмаар бүх шатны сургуулиуд цахим хичээлд шилжиж эцэг эхчүүд гэртээ шинэ үүрэг гүйцэтгэх шаардлагатай болжээ. Сургуулиуд дахин нээгдсэн ч өмнөхөөс тэс өөр нөхцөлд сургалтын үйл ажиллагаа явуулах боллоо. Халдвар хамгааллын орчин, хүн хооронд зай барих шинэ дэг журам дэлхийн сургуулиудад үйлчилж байна. Харин гэртээ байгаа олон сая хүүхэд нийгмийн халамжийн гадна орхигдож, хүнс тэжээлийн дутагдалд орон, хүчирхийллйин золиос болох хандлага түгээмэл байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)