Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр нийт 918 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 358,  гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 77, гэмт хэргийн шинжтэй 39 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн 160 хүн эрүүлжүүлэгджээ.

Мөн хатуу хөл хорионы энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, гэмтэл авсан 15, танхайрсан 47, хулгайлах 11, хүний биед халдсан 30, тав тух алдагдуулсан 34 дуудлага бүртгэгдсэн байна.